ҮНЭТ ЦААС ГАРГАГЧИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИ ХУРЛЫН 03/2020 ТООТ ТОГТООЛООР ТУЗ НЬ 7 ЕРДИЙН ГИШҮҮНТЭЙ БАЙХААР ШИЙДВЭРЛЭСЭН.
Үнэт цаас гаргагчийн ТУЗ нь Монгол Улсын болон Япон Улсын мэдээллийн технологи, банк, санхүүгийн салбаруудад 10 - 30 гаруй жил ажилласан инженер, бизнес удирдлагаар мэргэшсэн арвин туршлага бүхий гишүүдээс бүрддэг. ТУЗ-ийн гишүүд нь Үнэт цаасны танилцуулга бэлтгэх үед мэргэжлийн дагуу Үнэт цаас гаргагчийн ТУЗ-ийн дэргэдэх хороодын гишүүд, Гүйцэтгэх удирдлагын зөвлөх болон Монгол Улсын нөлөө бүхий технологийн компаниудын гүйцэтгэх удирдлага, боловсролын байгууллагын дэд профессороор ажиллаж байна.
Наранбаатар нь Монгол Улсын банк санхүү, мэдээллийн технологийнсалбарт 20 гаруй жил удирдлагын түвшинд ажилласан туршлагатай.Тэрээр 1998 онд ШУТИС-ийн харьяа КТМС-ийг Мэдээллийн технологийнменежмент, Бизнесийн удирдлагын Бакалаврын зэрэг хамгаалсан. 2000оноос хойш “Хасбанк” ХХК-ийн Мэдээлэл технологийн газрын захирлаар7 жил, 2007 - 2009 онд Африк тивийн Кени Улсад “Крафт Силикон” ХХК-ийн Чанарын удирдлагын захирлаар 2 жил ажиллаж байсан. 2009 - 2017онуудад “Ай Ти Зон” ХХК-ийн Дэд захирал, 2017 оноос хойш Гүйцэтгэхзахирлаар ажиллаж байна.
У.Наранбаатар нь ТУЗ-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийнхурлын 02/06 тоот тогтоолоор ТУЗ-ийн даргаар сонгогон ажиллаж байсан. 2023 оноос эхлэн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.