"ДИЖИТАЛ МЕРЧАНТ СЕРВИСЕС" ХХК
Санхүүгийн зохицуулах хорооноос
хувьцаа (IPO) гаргах зөвшөөрөл гаргалаа.
Үнэт цаас гаргагч нь 100 хувийн эзэмшлийн охин компани болох “Дижитал Мерчант Сервисэс” ХХК - ийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тус компани нь Мерчант байгууллагуудад чиглэсэн үйлчилгээ нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэхдээ Мерчант тус бүрийн шаардлага, нөхцөл байдалд нийцэх найдвартай, хялбар, хурдан шийдэл санал болгохыг эрхэмлэдэг
“ДИЖИТАЛ МЕРЧАНТ СЕРВИСЭС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР С.ГҮРЖАВ АЖИЛЛАЖ БАЙНА."
Харилцагчаа халамжлах үйлчилгээг тогтмол үзүүлж, оновчтой шийдвэр санал болгосноор Мерчантуудын бизнесийн өсөлтөд эергээр нөлөөлж байна. Үнэт цаас гаргагч нь цаашид Мерчантуудад зориулсан урамшуулал, лояалти систем хөгжүүлэхээр ажиллаж байна. Мөн Мерчант байгууллагуудын хүрээнд хэрэгжүүлэх хэрэглээний хялбар, аюулгүй байдлын судалгаанд суурилсан бүтээгдэхүүн нэвтрүүлэх зорилготой байна.
Түүнчлэн, QPay Мерчант болон ирээдүйн Клиринг төвийн харилцагчдад систем болон Харилцагчийн үйлчилгээний төв (Customer care center) болж Network Operation Center (NOC), System Operation Center (SOC)-ийн буюу систем болон сүлжээний асуудал хариуцсан 24/7 горимд ажиллах дуудлагын төвийн үйлчилгээг үзүүлж Мерчантууд болон харилцагч байгууллагуудын асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж байхаар ажиллаж байна.